Ц.Туваан: Эмээ авч дийлэхгүй хүнийг харж байгаад үхүүлэх юм уу

Эмийн асуудлаа хурдан шийдэх шаардлагатай байна. Вакцин шиг юм болох нь. Вакцины чанар маргаан дагуулж явсаар байгаад одоо хамгийн бухимдал үүсгэсэн асуудал боллоо. 10 мянган хүнээс 2000 гаруй нь вирусний халдвар авч байгаа энэ үед эмний асуудал хурцаар тавигдана. Иргэдийн орлого буурсан ийм үед санхүүжилт, олдоц талд ч анхаарал хандуулах ёстой. Боломжгүй айл эмээ авч чадахгүйгээсээ болоод үхэх юм уу. Тийм заалт зохицуулалт байхгүй гэдэг хөшүүн байдлаасаа одоо сал. Шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авч ажиллаад ард нь гарцгаая. PCR шинжилгээнд ч мөн анхаар. ЭМД-ын шинэ хуулийн талаар сумын эмнэлэгүүдэд мэдээлэл маш муу хүрчээ. Сургалтаа цахимаар зохион байгуулж болно, хуулийг маш сайн сурталчилмаар байна. Хөшүүрэг хэрэглэ. Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа малчин, тариаланчид даатгалд хамрагдаж чадахгүй байгаа. Энэ байдлаасаа болоод өвдвөл маш их зардал мөнгө төлнө. Төлөх боломжгүй нь үхэх болж байна уу. Малчин, ногоочдын даатгалыг Засгийн газраас өгдөг ноос, сүүний гэх мэт урамшуулалтай холбож өг.

 

НББХ 2021.06.15

2021-06-16