С.Ганбаатар: Төрөөс 210 тэрбумын авлагатай гээд яриад байх бус арга хэмжээ ав

ЭМД-ын хуулийг би санаачлан батлуулж байсан. Үндэсний зөвлөл эрх мэдлийнхээ хүрээнд шуурхай, зангарагатай ажиллах хэрэгтэй. ЭМД-ын Ерөнхий газар гэж байгаа. Энэ бол татвараар цалинждаг биш даатгалын мөнгөөр цалинждаг газар. Тэр утгаараа Үндэсний зөвлөл үүрэг өгч ажиллуулах ёстой. Арбидол эм гэх мэт шуурхай шийдэх ёстой асуудлыг яаралтай шийдээд явах хэрэгтэй. Засгийн газрын үйлчлэгч байгууллага шиг байж болохгүй. Тайлан орж ирэхдээ стандарт тайлангийн хамт оруулж ирмээр байна. Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх аргачлалын дагуу тайлангаа бэлтгээрэй. Би дараагийн тайланд ийм шаардлага тавина шүү. 210 тэрбум төгрөгийн авлага байгаа гэхийн оронд Засгийн газар Сангийн яамд үүрэг чиглэл өгөх хэрэгтэй. Үүний цаана даатгал төлөгчид хохирсоор байна. ЭМД-ын Үндэсний зөвлөл бол даатгал төлөгчдийн байгууллага. Шаардлага шахалтаа сайн тавьж явах хэрэгтэй.

2021-06-16