Б.Бейсен: Ковидоор нас барсан тоог нуугаад байна, сонгууль дууссан одоо үнэнээ хэл

Ковидийг дийлэхээ болилоо. Сонгууль, шагнал гэсээр байгаад замбараагаа алдлаа. Иргэдэд буруу байхгүй, үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ногоон бүс шахуу байсан Баян-Өлгийд төрийн албан хаагчид сонгуульдаж очиж тараасан. Ковид алдаагүй үед нэг өвчтөнд 8.2, сүүлд 4.1 сая төгрөг зарцуулж байна гэсэн. Одоо хэдэн төгрөгний зардал гарч байна. Эмнэлгийн байгууллагын ажилчид туйлдаж гүйцлээ. Халдвар авч байна. Цалин бага байна. Зарим нь залхаж над руу утасдаж “УИХ-д гурван эмч сууж байж юу хийж байна” гэж байна. Найр наадам хийхэд мөнгө гаргадаг, 10 тэрбум төгрөг зээлд гаргалаа. Эмч, эмнэлгийн ажилчид үнэхээр хэцүү байна. Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс нас барсны гэрчилгээ авч байгаа иргэдийн 32-40 хүн өдөрт уушгины хатгалгаагаар нас барлаа гэсэн байна. Худлаа гэвэл очоод үз. Нас баралтыг нуугаад байна уу. Одоо сонгууль дууслаа, үнэнээ хэл. Вакцинаа захиалсан юм уу, захиалаагүй юм уу. Захиалчихаад ирэхгүй байна уу гэдгээ хэлээд өгөөч. Ковидын түр хороо 2021.06.15

2021-06-15