Н.Алтанхуяг: Вакцинаа "бантан" болгочихсон хэрнээ вакцинжуулсан гэж иргэдийн сэрэмжийг алдуулсан

Спутник хийлгэсэн хүмүүс II тунгаа хэзээ хийх тухай асууж байна. Хүүхдүүд өвдөж эхэлсэн. Хүүхдүүдээ хамгаалах тухай бодлого чиглэл байна уу. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болилоо. Гэрээр байгаа хүмүүс яах тал дээр маш тодорхой зөвлөгөө өгөөч. Нөхцөл байдалд маш сайн дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Бүтэн хоёр жил дөвчигнөсөн. Даамжруулсан шалтгаанаа юу гэж тодорхойлж байна. Вакцины бодлогоо гаргаач гэхэд ҮАБЗ-ын аль ч гишүүн нь тодорхой шийдвэр өгөөгүй. Хоёрхон сая хүн амд 6-7 төрлийн тусламжаар олдсон вакциныг хийсэн. Вакцинжуулалтаараа дэлхийд нэгдүгээрт явж байна гэсэн. Одоо халдвар, нас баралтаараа тэргүүллээ. Энэ бол вакцинжуулалтын бодлогогүй байсны илрэл. Вакцинаа “бантан” болгосныхоо дараа вакцинжуулсан гэж тайвшруулсан. Ингэснээр иргэдийн анхаарал суларч халдвар тархах нэг үндэс болсон. Нөгөө нь Ерөнхийлөгчийн сонгууль. С.Ганбаатар бид хоёр тойрогтоо ажиллах гэхээр явуулаагүй. Гэтэл чуулган 14 хоног хуралдсангүй. МАН-ын гишүүд бүгд орон нутагт сонгуулийн сурталчилгаа хийсэн. Анх ковид эхлэхэд л маск зүүж хүн хоорондын зай баримтлана гэж зааварчилсан. Гэтэл сонгуулийн сурталчилгаагаар маш олон хүмүүсийг цуглуулж халдвар тараах нөхцөлийг бүрдүүллээ. НББХ 2021.06.15

2021-06-15