Ц.Туваан: Ковидтой тэмцэх аргаа өөрчлөхгүй юм уу

Ковидыг амжилттай туулсан орнууд, ДЭМБ-аас экспертүүд авчирч вирусний халдвартай тэмцэж байгаа арга хэлбэртээ өөрчлөлт хийхгүй юм уу. Зургаадугаар сарын 15 гэхэд халдвар буурна гэсэн. Өнөөдөр нөхцөл байдал бүр эсрэгээрээ боллоо. Үүнд хэн хариуцлага хүлээх юм. Долоодугаар сарын 1 гэхэд ковидын хуулийг сунгах тухай ярьж байна. Халамжийн арга хэмжээнүүд ч зогсоно. Үүн дээр ямар судалгаа тооцоо байна. Монгол маягийн мутаци илэрсэн гэж байна. Энэ яг эцэслэсэн үү. Үүнийг ямар байгууллага шинжилсэн юм бэ. Хөдөө орон нутагт явж буй иргэдэд вакцины II тунгаа хийлгээд 14 хоносон ч заавал PCR-ын шинжилгээ өг гэдэг шаардлага тавьж байна. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөөч.

2021-06-15