Н.Алтанхуяг: Цэцтэй холбоотой бусармаг асуудал их болсон

Мөнхзаяа гэдэг хүн Цэцэд хандсан юм байна. Гомдол гаргасан хүн нь оролцохгүйгээр хурал хийж болдог юм уу. Хоёрт, Цэцийн үйл ажиллагаатай холбоотой бусармаг зүйл бий болсон. Ойрын үед ч болсон, өмнө нь ч байсан. Мөнхзаяа гэдэг хүний Цэцэд хандсан бичигт, улс орны эрх ашгийг умартуулах, аль нэг улс төрийн нам, улстөрчид төдийгүй хөрөнгөлөг аж ахуйн нэгжүүд гадаад улсын тусгай албад төрийн болон төрийн бус байгууллагын нөлөөнд автах нөхцөл байдал үүсч болзошгүй гэсэн болгоомжлол байна. Тэгэхээр ер нь Цэцийн хуулийг янзалж өгье. Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэчихээд хуульгүй дураараа, үзэмжээрээ шийдвэр гаргаад байж болохгүй.

2021-06-04