Д.Ганбат: Та нарын ажлын арга барил буруу байна

Та нар сайхан ярьж байгаа боловч амьдрал дээр хэрэгжихдээ эсрэгээрээ байгаа. Та нарын ажлын арга барил буруу байна. Өдрөөс өдөрт Улаанбаатарыг аз жаргалгүй болгож байгаа. Хамгийн том гурван дарга нь дээрээ гэрэл асаачихаад түгжрэл үүсгээд давхидаг. Ардчилсан улсуудад ийм байхаа болиод ард иргэдтэйгээ адилхан замын хөдөлгөөнд оролцдог болчихсон. Цагтаа Азийн цагаан дагина нэртэй байсан Улаанбаатар хог, бохирдлоороо дэлхийд эхний тавд явж байна. Одоо байгуулах түр хороогоо бүр хороо болгоод зүтгээд үз гэж хэлмээр байна. Гэхдээ та нарын ажлын арга барил буруу байна.

2021-05-27