Д.Ганбат: Хөдөлмөр эрхлэгчдээ дэмжихийн оронд аргацаасан халамжийн бодлого хэрэгжүүлж байна

Өнөөдөр ажил хийж байгаа хүмүүст дарамт их. Хажуугаар нь шимэгчид олон. Халамж, хоолны талон нэрээр тарааж улс орон уруудаж доройтож байна. Шимтгэлээ бүр багасгах хэрэгтэй. Монгол эрчүүд 62 насандаа тэтгэвэрт гараад дундаж наслалт нь 65 гэхээр гуравхан жил тэтгэвэр авдаг. Нийгмийн даатгал гэж асар их мөнгө төлсөн хэрнээ тэр нь гэр бүлд нь очдоггүй. Ажил хийсэн хүнд хүртдэггүй гажиг тогтолцоотой болж. Халамж тараагаад сонгуульд санал аваад яваад байдаг. Эцэст нь ажил хийдэг хүнгүй боллоо.

2021-05-27