Н.Алтанхуяг: Өлсгөлөн зогсоосноос хойш Ц.Мөнх-Оргил ажлын хэсгээ ч хуралдуулсангүй

Ардчилсан намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлаад, ажлын хэсэг байгуулж гадаа гудамжинд биш УИХ-ын танхимдаа асуудлаа шийдье гэдэг шийдэлд хүрсэн. Энэ ажил ерөөсөө явдаггүй ээ. Хорь гаруй хонож байхад хоёр, нэг удаа цугласан болоод, хульхидаж байна уу гэж би бодож байна. Ажлын хэсгээ яаралтай хуралдуулж УИХ-аар хэлэлцье, олон түмэн сонсог. Ямар хууль, дүрмийг аль албан тушаалтан яаж зөрчөөд байгааг мэдэж аваг. Монголд хууль хэрэгждэг, шударга ёсны төлөө долоо хоног өлсгөлөн зарласан. Хэн нэгнийг албан тушаалд дэвшүүлэх гэж өлсөөгүй юм. Төрийн байгууллага тэр дундаа Цэц, шүүх нэг намын захиалгаар ажиллаж байгаагийн эсрэг өлсгөлөн зарласан юм шүү.

2021-05-27