Ж.Батсуурь: Эх орон чинь нэг өглөө цэрэгжчихсэн улс болчихлоо. Биднийг алхам тутамд нэгжиж байна

Бид нар өнөөдөр хууль батлаад яах юм. Баталсан хууль чинь хэрэгжихгүй байна. Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх, эрх чөлөө хэрэгжихгүй байна. Их хурлын гишүүн нэгжлэг хийлгэж, биедээ халдуулж байна. Энэ танхимд 76 гишүүн байна. 62-ын бүлэг Ардчилсан намын 13, Хүн намын нэг гишүүн байна. 13 нь болохгүй байна гээд үг хэлээд байхад үг хэлүүлэхгүй. Ковидоор далимдуулаад цахим хуралдаан гээд хоёрхон минутад улс орны талаар юу хэлж амжих юм. Талбай дээр гараад хэлэх гэхээр нэг ч хэвлэл оруулахгүй байна. Өөрсдөө бичлэг хийх гэхээр утасны цэнэглэгч ч оруулахгүй. Эх орон маань ингээд нэг л өглөө цэрэгжсэн улс болчих юм уу. Биднээс энэ үнэмлэхээ хурааж ав. Таны гарын үсэг үйлчилдэггүй юм байна. Энэ танхимд ч хууль хэрэгжихгүй байна, гадаа ч ижил. Хэзээ та нар өөрсдөө хэзээ дэгээ барьдаг байсан юм.

2021-05-06