Ж.Батсуурь: УИХ-ын гишүүний машин болон биед нэгжлэг хийж байна

Энэ танхимаас эхлээд хууль огт хэрэгжихгүй байна. Цөөнхийн бүлгийн гишүүд ажилдаа ирэх, унаагаа унах ямар ч боломжгүй боллоо. Машинд, биед нэгжлэг хийж байна. Таны гишүүдийн долоо нь улс төрийн тэмцэл эхлүүлээд 12 цаг өнгөрлөө. Дороо дэвсэх эсгий балга ус оруулахгүй байна. Зузаан хувцастай км газар алхаж тамир дуусч байна. Оюунчимэг гишүүн ээ, Адъяасүрэн гишүүн доороо дэвсэх юмгүй, нөмрөх юмгүй хонолоо. Эмэгтэй гишүүнээ эргээч ээ. Хууль зүйн сайд аа. Хууль юу болоод байна. Монгол Улс өнөөдөр ингээд цэрэгжсэн улс болчихож байгаа юм уу. Хэвлэл мэдээллийг оруулахгүй байна. Хэрэгжиж байгаа хууль хаана байна аа. Ядаж балга ус өгөөч дээ.

2021-05-06