Д.Бат-Эрдэнэ: Сонгууль болоод өнгөрөхөөр асуудал шийдэгдэхгүй хэвээр үлдэж байна гэдгийг анхаараарай

Загийн хоолойн газрын гүний цэнгэг усыг үйлдвэрлэлд ашиглах талаар Засгийн газар ярьж байгаа юм байна лээ. Эрх зүйн хувьд ийм боломж бий юу. Хэрэглэсэн тохиолдолд үнээ яаж нэмэгдүүлэх вэ. Газрын гүний усны үнийг нэмж хэрэглээг аажмаар зогсоож байж гадаргын усыг татах асуудалд хөрөнгө оруулагч нар хөрөнгөө оруулж Монголд ашигтай төсөл болно. Тэгэхгүйгээр энэ төсөл явахгүйг Засгийг газар сайн ойлгож ажиллаарай. Геополитекийн асуудлаас шалтгаалаад болохгүй байна гэдгийг тэр хөрштэйгөө л хамтарч шийднэ. Ингэж гаргалгаа гаргаж явахгүй бол сонгууль болоод асуудал шийдэхгүй өнгөрөөд байна гэдгийг анхаараарай.

2021-04-30