Рио тинто монголчуудыг хоёр хувааж байгааг бид зогсоох ёстой

Оюутолгойн орд монголынх байхад бид өргүй байсан. Гадаадад очсон чинь бид өртэй болчихсон. Оюутолгойн гэрээнд МАН засаг барьж байхдаа гарын үсэг зурсан. Дараа нь “Дубайн” гэрээнд АН, МАН хамтарч засаг барьж байхдаа буюу АН-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МАН-ын Сангийн сайд Ж.Эрдэнэбат гарын үсэг зурсан. Асуудлыг 100 хувь гэж үзвэл МАН 75 хувийн хамааралтай. Буруутай гэвэл МАН-д ч хамаатай. Анх байгуулахдаа Рио тинто 71 хувь нь монголчуудад очино гэж биднийг хоёр хувааж тоглосоор байгаад гэрээг нь муутгасаар байгаад 2051 онд ашиг авах тухай яригдаж байна. Рио тинто биднийг хоёр хувааж тоглож байгаа тоглолтоос бид гарах учиртай.

2021-04-01