О.Цогтгэрэл: Зах зээлийн эдийн засаг, чөлөөт нийгэмд иргэддээ сонголт өгдөг байх ёстой

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний дээд хүүг гурван хувь болгох нь ард түмэнд их хүндрэлтэй болно. Өдрийн зээл 0,1 хувиас илүү байвал зөрчлийн хэрэг үүсгэж цагдаагаар торгуулна.Энгийн жишээ авахад нэг эмэгтэйд зуун мянган төгрөг хэрэг болонээмгээ барьцаалан зээлдүүлэх газарт тавья. Ингэхдээ 0,1 хувь гэдгээр тооцоолж 100 төгрөгийн хэлцэл хийнэ. Үүнээс илүү байвал торгоно. Зах зээлийн эдийн засаг, чөлөөт нийгэмд иргэддээ сонголт өгдөг байх ёстой. Гэтэл соёлтойгоор энэ харилцааг хааж байна. Ингэснээр өдрийн зээл, далд эдийн засаг, гэмт хэрэг илүү гарах нөхцөлийг үүсгэнэ. Уг нь иргэд хоорондоо харилцдаг харилцааг зуучлагчгүй болгож улам төгөлдөржүүлэх ёстой.