Б.Пүрэвдорж: Гаалийн өндөр татвар бизнес эрхлэгчдэд хамгийн хүнд тусдаг

Европын холбооны орнуудруу болон Япон улсад арав гаруй мянган бараа бүтээгдэхүүнийг татварын таатай нөхцөлөөр гаргах боломж бүрдсэн. Харамсалтай нь дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүйгээс шалтгаалан экспортолж байгаа бүтээгдэхүүн бараг байхгүй. Хоёр хөрш бол хамгийн том худалдан авагч. Үе үеийн дарга нар айлчлал хийдэг ч бизнесийн шатанд ажил хэрэг болж ахиц гарсан зүйл алга. ОХУ-руу бараа бүтээгдэхүүн гаргахын тулд 44 хувийн татвар төлдөг.

Уул уурхайн бүтээгдэхүүн дээр суурилсан гадаад худалдаа л сайн явж байна. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг хоёр хөршид гаргаж чадахгүй байгаа.

Н. Энхтайван сайд аа Гаалийн албан татварыг бууруулах талд анхаарч ажиллана уу.

2021-01-15