О.Цогтгэрэл: Монгол Улсад гадаад худалдааны нэгдсэн бодлого, зохицуулалт алга

Худалдааны дайн гэдэг зүйл 25 хувийн татварт яригдаж байхад манай улс хоёр хөршдөө 40 хүртэлх хувийн гаалийн татвартайгаар харилцаа явуулж байна. Манайд гадаад худалдааны нэгдсэн бодлого дутагдаж байна.

Алтанбулаг, Замын-Үүдэд чөлөөт бүс гээд хоёр хашаа барьсан байдаг. Орчин үеийн шийдлээр цахим худалдааны чөлөөт бүс болгож яагаад болохгүй байгаа юм. Худалдааны татвар гаалийн татвар гэдэгт ганцхан таван хувь гэж болохгүй. Монгол Улсад ажлын байр орж ирвэл бага, бэлэн бүтээгдэхүүн бол өндөр гэх мэтчилэн татварын ялгаатай бодлоготой байх ёстой.

Худалдааны нэгдсэн бодлогогүйгээс болоод бид олон боломжийг алдаж байж болзошгүй.

2021-01-15