Б.Пүрэвдорж: Сөрөг хүчин гээд намайг дарах хандлага байгаа тул ард түмэнд хэрэгтэй арван хуулийг гишүүдтэй хамтарч өргөн мэдүүлнэ

 

Би ард түмэнд хэрэгтэй арван хуулийг санаачилж заримыг нь өргөн барьсан. Гэхдээ сөрөг хүчин гэдэг шалтгаанаар эдгээр хуулийг хэлэлцэхгүй байгаа тул би бусад гишүүнтэй хамтран өргөн баръя гэж төлөвлөж байна. Тухайлбал, НӨАТ-ыг таван хувь болгох хуулийг Ж.Ганбаатар гишүүнтэй, хуурамч шатахууны хольц керосин нафтад онцгой татвар ногдуулах хуулийн төслийг С.Бямбацогт гишүүнтэй, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгал нөхөн төлөх хугацааг нэг жилээр сунгах тухай хуулийн төслийг Г.Тэмүүлэн гишүүнтэй хамтарна. Хамтын тэтгэврийн тухай хуулийг Ардчилсан нам санаачилж байсан тул бүлгийн гишүүдтэйгээ хамтарч. Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдсэн иргэдийг өршөөх тухай хуулийн төслийг У.Хүрэлсүх гишүүнтэй хамтарч өргөн мэдүүлэх хүсэлтэй байна. 100 жилдээ зориулж өршөөлийн хуулийг гаргах байх. Хоригдож буй хүмүүст өршөөл үзүүлж байгаа юм Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн иргэдэд өршөөл үзүүлэх байх гэж найдаж байна. Тамхинд онцгой татвар тогтоох хуулийг Ж.Чинбүрэн гишүүнтэй, Тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулиар долоон жилийн дунджаар тооцдогийг таван жил болгох хуулийн төслийг С.Чинзориг гишүүнтэй, суманд жил бүр тодорхой зээлийн эх үүсвэр олгодог. Сум хөгжүүлэх сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах энэ хуулийн төслийг орон нутгаас сонгогдсон бүх гишүүдтэй хамтаръя. Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ч.Ундрам гишүүнтэй багш нарын нийгмийн асуудлыг шийдэх тал дээр нэлээн далайцтай ажиллана. Хүнсний тухай хуулийг харин бие даан өргөн мэдүүлнэ.

2021-01-15