Д.Ганбат: Шүүгчийн орон тоог нэмж нэг шүүгчид ирэх ачааллыг багасгах хэрэгтэй

 

 

2016 онд шүүгчдийн тоог  693 байхаар баталсан. Одоо ажиллаж байгаа 500 гаруй шүүгч байна. Иргэний хэрэг овоорсон байгаа талаар ярьж байна. Хан-Уул дүүрэгт гэхэд нэг иргэний шүүгч дээр 400 гаруй хэрэг байдаг аж. Ийм ачаалалтай ажиллаж байгаа шүүгч шаардлагатай хэмжээнд хүрч ажиллах уу. Ажлын бүтээмж сайн байхад хэцүү. Иймд шүүгчийн орон тоог нэмж нэг шүүгчид ирэх ачааллыг багасгах хэрэгтэй.

2021-01-15