Д.Ганбат: Шүүгчийн онцгой нөхцлийн нэмэгдлийг 40 хувь болговол одоо авч байгаа цалин нь буурна. Тиймээс 45 хувь болгоё

Шүүгчдийн ачааллыг харахад докторын ажил хийж хамгаалах завгүй юм шиг санагдаж байна. Одон медалийг хассан шиг докторын зэрэг гэж онцгойлон авч үзэх хэрэггүй. Манай улсын шүүх хөгжингүй орны стандартад хүрэх болоогүй. Гэхдээ Шүүхийн тухай багц хуулиар нэг ч гэсэн алхам урагшилж байна. Нийт шүүгчдийн дотор таван докторын зэрэгтэй хүн байгаа юм байна. Тэгэхээр заавал доктор гэхгүй цалинг нь нэмэх, хараат бус байдалд нь анхаарах нь илүү чухал. Мөн докторын зэрэгтэй шүүгчдийг танилцуулж өгнө үү.

2021-01-13