Б.Пүрэвдорж: Улс төрийн зорилгоор яллаад байвал дунд шатанд ажиллах хүн олдохгүй

Засгийн газраас гаргаж хүүхдийн мөнгө, эрчим хүчний үнэ чөлөөлөх зэрэг нь улс төрийн шийдвэрийг зөвхөн танилцуулсан хүнийг нь хууль хүчний байгууллагууд гэм буруутай гэж үзсэн хэд хэдэн тохиолдол байна. Захиргааны ерөнхий хууль өнөөдөр өргөн баригдсан хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байгаа. Тэр хуульд улс төрийн шийдвэр, захиргааны шийдвэр гэдгийг ялгаж оруулсан. Шүүхийн хуульд энэ заалтыг мөн ялгаж тодорхой оруулах хэрэгтэй. Улс төрийн зорилгоор яллаад байвал дунд шатанд ажиллах хүн олдохгүй. Аль нэг улс төрийн нам ялахаараа өмнөх Засгийн газрын хамтын шийдвэрийг танилцуулсан сайдыг нь Эрүүгийн хэрэгт татаж шийтгэдэг байж болохгүй.

2021-01-13