Б.Пүрэвдорж: Иргэд хуурамч шатахуун хэрэглэж хохирч байгааг татварын хуулиараа шийдэж өгөх ёстой

Хуурамч шатахуун нь машины явах эд ангид хор хөнөөлтэй. Уул уурхайн өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүд хуурамч түлш хэрэглэснээс болоод эвдрэл их гарч хохирол амсдаг. Хуурамч түлшний бизнесийн ашгийг хэдхэн хүмүүс хүртдэг. Сингапурт амьдардаг орос гаралтай хүн Монголчуудыг бүхлээр нь хохироож 70-80 хувийн ашиг хүртдэг. Улс жилд 50-60 тэрбум, иргэд 300 орчим тэрбум төгрөгийн хуурамч шатахуун хэрэглэж хохирч байна. УИХ-ын дарга, миний өргөн барьсан хуулийг өнөөдрийг хүртэл хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй. Маш том лобби гэж ойлгож байна. Засгийн газраас хуульд онцгой татвар ногдуулвал хуурамч шатахууны асуудал шийдэгдэнэ.