Н.Ганибал: Хүнсний тухай багц хуульд олон нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй

Зарчмын зөрүүтэй саналууд их гарсан хуулиудыг баталж байна. Өмнө нь Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ хэт жижиг асуудал хөндсөн төсөл байсан тул Засгийн газраас өргөн барьсан хуулиа татсан. Монгол Улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдал алдагдахад хүрч байна. Үүнийг засахын тулд томоохон өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэдэгт УИХ-ын гишүүд болон мэргэжлийн байгууллагууд санал нийлж байгаа. Хүнсний тухай багц хуульд нийтийн сонсгол хийж өргөн хүрээнд хэлэлцэх хэрэгтэй.