УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин зөвлөх Хаяаши Шиничиро болон Атташе Сайчо Миёоко нартай уулзлаа.

.

      Уулзалтын үеэр Элчин зөвлөх  Хаяаши Шиничиро дэлхий нийтэд тархаад буй цар тахал Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа хийгээд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар сонирхов.

Мөн  цар тахлаас үүдэлтэй  улс орнуудын эдийн засаг хүндэрч байгаа энэ хүнд үед Монголын бизнес эрхлэгчид Япон улсад гэрээ, хэлэлцээр, худалдан авалт хийх  зэргээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зорчих тохиолдолд визний асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, олон хоногоор тусгаарлахгүй байх талаар судалж ажиллахаа илэрхийллээ.

Япон улсын хил нь нээлттэй байх эхний есөн орны нэгэнд Монгол улс байгаа талаар мэдээллээ.