4.8 их наядын алдагдалтай төсвийг эсэргүүцэж, АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдааныг орхив /2020.08.28/

.

       УИХ -ын ээлжит бус чуулганаар  хэлэлцэх асуудлуудын хамгийн чухал нь 2020 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх байв.

Өмнө нь төсөвт тодотгол хийхийг сөрөг хүчний зүгээс өчнөөн шаардсан боловч утдал хойшлуулсны  эцэст бүх үзүүлэлт нь унасан муу хувилбарыг  оруулж ирж байгааг Ардчилсан намын бүлгийн гишүүд  сануулж,  засч сайжруулахыг удаа дараа анхааруулж байв. Энэ байр сууриа илэрхийлж чуулганы хуралдаанд нэгдсэн санал дүгнэлтээ уншиж байсан юм. Гэтэл тэд засан сайжруулах нь бүү "Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд маш ихээр сайжирсан” гэж иргэд, сонгогчдоо хууран мэхлээд зогсохгүй өнөөдөр 4.8 их наяд төгрөгийн  алдагдалтай төсөв батлах гээд оруулж ирж байгаа учраас УИХ Ардчилсан намын бүлгийн гишүүд  дэмжихгүй гэдгээ илэрхийлж, баасан гарагийн чуулганы хуралдааныг орхин гарсан юм.

      Мөн Монгол Улсын гадаад өр дефолт зарлах хэмжээнд очсоныг ч Ардчилсан намын бүлгийн гишүүд тодотгосон юм. Тухайлбал, Монгол Улсын нийт өр 2016 оны зургадугаар сарын 30-ны өдөр 24 тэрбум 260 сая ам.доллар байснаа 2020 оны гурван сарын 31 байдлаар 30 тэрбум 461 сая ам.долларт хүрч зөвхөн дөрөвхөн жилийн хугацаанд 6 тэрбум 201 сая ам.доллар буюу бараг 18 их наяд төгрөгөөр өссөн байна. Энэ нь та бүхнийг шүүмжлэх дуртай Чингис бондыг 4 дахин нугалах мөнгө юм.

2020-09-02