Ардчилсан намын бүлэг СЕХ-ы гишүүнд нэр дэвшигчдийг дэмжлээ

2020-08-28
|
Мэдээ

     УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2020-08-28/ ээлжит бусаар хуралдаж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай хэлэлцлээ. Хуралд СЕХ-ны даргад нэр дэвшиж буй дөрвөн хүн оролцож, бүлгийн гишүүд нэр дэвшигчидтэй танилцаж асуулт асууж, хариулт авлаа.

Сонгуулийн төв байгууллагын гишүүнээр хуулиараа Монгол улсын Ерөнхийлөгч СЕХ-ы гишүүнд нэг хүн нэр дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав. Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн Аюулгүйн газрын дарга Д.Даваа-Очирын нэрийг дэвшүүлсэн бол ТББХ-оос ЦЕГ-ын дарга Ж.Болд, УИХ-ын Тамгын газрын Хууль эрхзүйн хэлтсийн дарга н.Түвшинжаргал, УИХ-ын Тамгын газрын ажилтан н.Дэлгэрнаран нарын нэрийг дэвшүүлсэн байна. Бүлгийн гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсаны дараа олонхийн саналаар дэмжлээ. Мөн бүлгийн гишүүдийн зүгээс сонгуулийн дараах эргэлзээтэй асуудлуудыг шийдвэрлэхэд, сонгогчдыг мэдээллээр хангахад онцгой анхаарч ажиллахыг хүссэн юм.

Ангилал


Twitter


Facebook