АН-ын бүлэг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийг хэлэлцэх асуудлаар дахин завсарлага авлаа

2020-08-28
|
УИХ-ын чуулган

      УИХ дахь Ардчилсан бүлэг дахин гурав хоногийн завсарлага авснаар Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг хойшлов Хуулийн төслийн хэлэлцүүлгээс тус бүлэг өмнө нь тав хоногийг завсарлага авсан байсан юм. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат чуулганы хуралдааны үеэр завсарлага авахдаа " Реформын шинжтэй том хуулийг орон нутгийн сонгууль болох гэж байгаа энэ цаг үед яаруу сандруу баталж болохгүй.

Мөн Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгаа учраас хуулийн төслийг эргэн нягталж, ээлжит чуулганаар нямбай хэлэлцэх нь зүйтэй.Тиймээс бид дахин завсарлага авч байна" гэлээ.

 

 

 

Ангилал


Twitter


Facebook